Баасан гаригт Хятад улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдэгдэлд тулгуурлан Синьхуа агентлагаас 900 орчим хүнийг нэгэн зэрэг баривчилсныг мэдээллээ.
Тэднийг төрөл бүрийн кибер гэмт хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа юм байна. Уг тусгай ажиллагаа нь энэ оны 7 дугаар сараас эхэлжээ. Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамныхан анхны бодит үр дүнд гэж үзэж байна.
ТАСС-ын мэдээллээр бол зөвхөн хятад иргэд бус гадаадын иргэд баривчилгаанд хамрагдсан байна. Чухам ямар улсын иргэд болох нь одоогоор мэдэгдэхгүй байна.
Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам тэмдэглэхдээ: Үйлдэгдэгдсэн гэмт үйлдлүүд нь Иргэний эрх , ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан , олон нийтийн дэг журам болон интернет орчиныг аюулгүй байдалд оруулсан гэжээ.